Автомат тохиргоотой компьютерийн гар зохион бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

gadaad

Цахим бэхээр бүтсэн товчлууруудтай, утасгүй холболттой 50 товчлуур бүхий шинэ компьютерийн гарыг бүтээжээ. Та хүссэн тэмдэгт, дүрс, үсгээ тохируулж оруулах боломжтой бөгөөд өөрчлөх болгонд тухайн дүрсийн тэмдэгүүд товчлуурууд дээр солигдон шинээр гарч ирдэг байна. Ингэснээр та кэйбоард дээрээ наалт наах шаардлагагүй бөгөөд үсгийн товчлуурууд өөрөө хүссэн хэл дээрээ хөрвөж, солигдож гарч ирнэ гэсэн үг юм. Мөн энэ гарны давуу тал нь фотошоп болон өөр бусад давхар товчлуурууд ашигладаг программуудад ашиглахад тохиромжтой бөгөөд бүгдийг нь өөрийн хүссэнээр функцлэн тохируулж ашиглах боломжтой гэжээ. “Sonder Design”-ийн энэ гар нь бага зэргийн тохиргоо хийхэд хүссэн хэлээ суулгаж ашиглах боломжтой. Энгийн компьютерүүдэд асуудалгүй ажиллах боловч Мас төрлийн компьютерүүдэд илүү зохицсон аж. Одоогоор худалдаанд гараагүй байгаа учир эцсийн бүтээгдэхүүн болон гарахдаа өөрчлөгдөж магадгүй юм. Та энэ гарыг компанийн хувийн вэб хуудаснаас 199$-оор захиалж болох бөгөөд ийм төрлийн бусад гарнуудаас даруй 1000$-оор хямдхан байгаа юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:59


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.