Охидыг зэрлэгээр хөнөөсөн этгээдийг мэднэ гэх хүн мэдээллээ 50 саяар үнэлжээ

Д.Тулга / Хууль

gemt heregОхидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэхээр боллоо. Б.Идэрзаяа шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргасан бөгөөд хүслэтийг нь хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна гэдгийг түүний өмгөөлөгч хэллээ. Өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэх Б.Идэрзаяа энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн. Гэвч Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг юм байна. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй байж магадгүй аж.

Бид шүүх хурлын өмнө Б.Идэрзаяагийн өмгөөлөгч н.Бадмаарагтай холбогдож, ямар шинэ баримт дэлгэх гэж байгаа талаар нь тодрууллаа.

-Шинэ баримт дэлгэнэ гэсэн. Ямар баримт юм бол?

-Хэд хэдэн баримт бий. Хамгийн чухал нь энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг мэднэ гэх хүмүүс бидэнд хандсан. Улмаар энэ мэдээллээ 50 сая төгрөгөөр зарна гэсэн. Энэ хүн Б.Идэрзаяагийн гэр бүлийнхэнтэй холбогдож, “Би энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг мэднэ” гэх утга бүхий албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн. Би тэр тодорхойлолтыг нь шүүхэд өгсөн байна. Гэвч шүүхээс энэ нотлох баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг ерөөсөө ойлгохгүй байна.

-Ямар хүн мэдээлэл өгсөнийг хэлж болох уу?

-Д гэх энэ хүн 461-р ангид хоригдож байгаа хоригдол. Энэ хүнтэй би хоёр удаа биечлэн уулзсан. Тэгэхэд “Энэ гэмт хэргийг үйлдсэн хүний талаар ярьж байхыг би сонссон. Миний хажууд Ё гэх хүн бас байсан.” гэж яриад байгаа юм.

Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн гэгдэж буй. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ямар гарахыг та бүхэнд эргэн мэдээлэх болно.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.