А.Амбасэлмаа: Долоон хүн хордлогын байдалтай эмчлүүлж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

haldvart

Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг хоёр айлын 10 хүн хордлогын байдалтай ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Харин одоо тэдний биеийн байдал хэвийн болж, эмчилгээгээ хийлгэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа бидэнд хэллээ. Түүнээс хордсон өвчтөнүүдийн талаар тодруулснаа хүргэж байна.

-Өндөгнөөс хордсон гэдэг нь тодорхой болсон уу?

-Шинжилгээнийх нь хариу гараагүй байна. Яг өндөгнөөс хордсон эсэхийг нь хэлэхэд хэцүү. Хордсон хүмүүсийн хэлж байгаагаар Баянгол дүүргийн 22-р хороонд орших хүнсний дэлгүүрээс өндөг авч, нэг хашаанд байдаг хоёр айл хоол хийж идсэн байгаа юм. Ингээд хоол идсэнээс таван цагийн дараанаас халуурч, гүйлгэсэн гэсэн оноштой ирсэн.

-Хэдэн хүн нь хэвтэн эмчлүүлж байгаа вэ?

-Тэр арван хүний 9 хүнийг нь шинжилгээнд оруулж, долоон хүн нь хэвтэж эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Лобораторийн шинжилгээний хариу гараагүй. Хандалт судалгаа хийж байна. Мөн Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шалгалт хийж байгаа юм билээ. Шинжилгээний хариу маргааш өглөө гарах байх.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.