Л.Гүндалай: Улс төрийн цоо шинэ нам байгуулна

Д.Тулга / Улстөр

gundalai

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр АН-ын гишүүнээсээ татгалзаж, намаасаа гарч байгаа талаараа мэдэгдлээ. Тэрээр шинэ нам байгуулж, Эрдэнэт хотоос ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэв. “Одоо Ардчилсан намын төв байр руу очиж өргөдлөө албан ёсоор өгнө. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байна. Аль нэг намд орохгүй. Орон нутгаас намын ажлаа эхлүүлнэ. Энэ тав дахь өдөр Эрдэнэт хотод очиж өөрийгөө оршин суугчаар бүртгүүлж, тэндээс шинэ нам байгуулах үйл ажиллагаагаа эхэлнэ” гэлээ. Мөн намын ажил нь бодлогын, төлөвлөгөөний түвшинд нэлээд ахицтай явж байгаа бөгөөд намынхаа нэрийг одоогоор нууцалж байгаа аж. Түүнчлэн ямар хүмүүс дэмжиж байгаа гэдгээ ч одоохондоо нууцлана гэлээ. Тэрээр Боомтын нэгдсэн захиргааны даргаар томилогдсон байсан ч Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед тус газрыг татан буулгаснаар ажилгүй болсон билээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.