Новосибирск хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Д.Тулга / Нийгэм

gadaad

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж цаашдаа хамтран ажиллах ажлын эхлэлийг тавьлаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич “Новосибирск хотын даргын өмнөөс Нийслэлийн Засаг даргыг тааламжтай үедээ хүрэлцэн ирэхийг урьж, албан ёсны урилгыг гардуулсны зэрэгцээ хотын даргын айлчлалын үеэр Улаанбаатар хоттой ах дүү хот болох санамж бичигт гарын үсэг зурах саналыг тавина” гэлээ. Ингэснээрээ ОХУ-ын хойд бүс тухайлбал, Новосибирск, Улаанбаатар хотын хооронд шууд нислэгтэй болох боломж бүрдэнэ гэдгийг талууд онцоллоо.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.