Людмила: В.Путиныг хөнөөсөн шиг охидыг минь хороож болзошгүй

Д.Тулга / Гадаад мэдээ

putin

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины экс эхнэр Людмила Путин ХБНГУ-ын долоо хоног тутмын “Die Welt” сонинд ярилцлага өгчээ. Энэ сарын 26-ны өдөр нийтлэгдсэн түүний ярилцлагаас Оросын “Live Journal”-д хэсэгчлэн тавьсанд олон түмэн нэг их ач холбогдол өгсөнгүй, учир нь тус мэдээллийг “зохиомол цуурхал” хэмээн ОХУ-ын албаны хүмүүс мэдээлсэн юм. Олон улсад шугиан тариад байгаа тус мэдээллийг бид тоймлон хүргэж байна.

Эдүгээ 57 настай Людмила Александровна ярилцлагадаа “Харамсалтай нь, миний нөхөр (В.Путин) аль хэдийнэ нас барсан. Би энэ талаар олон түмэнд мэдээлэхийг хүсч байгаа боловч түүний улмаас учрах аюулаас зүрхшээж байна. Аймшигтай хүмүүс бий. Одоо тэд түүнийг хөнөөсөн шиг намайг, охидыг минь алах вий гэхээс би айж байна. Олон нийт одоо энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оросын тагнуулын алба В.Путиныг хөнөөх үед би зогсоож чадаагүй. Тиймээс намайг, охиныг минь хөнөөж ч болзошгүй байна.

Манай гэр бүл тийм ч төгс, үлгэр жишээ байгаагүй. Би анх тагнуулч офицерт дурлаж, гэрлэж байлаа. Гэвч бодит амьдрал дээр би түүний шал өөр хүн болохыг мэдэрсэн. В.Путин бол хэрцгий, дарангуйлагч хүн байсан. Тэр намайг тоодоггүй, амьдарч байгаа гэдгийг ч анзаардаггүй байв. Түүнд би гэрлэлтийн баталгаа, хүүхдийн эх, гэр бүлийн нэг гишүүн төдийд л хэрэгтэй байсан. Энэ талаар ярихад хэцүү байна. В.Путин намайг доромжилж, зодож байсан. Түүнтэй амьдрах надад эрүү шүүлт байлаа.

Би түүнээс салахыг олонтаа оролдсон. Намайг дуугүй болгохын тулд сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлж, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл өгч байсан. Би удаан хугацааны турш цоожтой өрөөнд байсан бөгөөд зөвхөн нарны гэрэл л харж байлаа.

Миний хүсэл мөрөөдөл талаар болсон...

Тэр маш хүнд үеүдийг туулсан. Нас барахаасаа сарын өмнө шөнө дөлөөр надад хэлэлгүйгээр охидоо нэг тийш авч явсан, хаашаа гэдгийг хэлж мэдэхгүй юм. Түүнээс хойш тэрээр алга болсон.

Гэрт шөнөөр ирсэн хүмүүсийн нэгийг би танина. Тэд гэрт нэгжлэг хийж, бүх бичиг баримтыг үзээд ундуй сундуй болгосон. Тэд надад “Амьд явахыг хүсч байвал дуугүй бай” гэж хэлсэн. Нөхрөө асуухад, удахгүй ирнэ, чухал ажилтай байгаа гэж хариулж байсан.

Хэд хоногийн дараа түүний нэг дэх орлон тоглогч гарч ирсэн. Ингээд би В.Путины амийг хороохоор аль эртнээс бэлтгэж, орлон тоглогчийг маш эртнээс маш сайн бэлтгэсэн байна гэдгийг мэдсэн. Гадаад төрхөөрөө тэр Путинтэй үнэхээр адилхан байлаа. Гэвч тэр өөр хүн байсан. Тэд охидыг минь дагаж мөшгидөг.

Надад сонголт байгаагүй. Би хамгийн түрүүнд олон нийтийн анхаарлын төвөөс гарахыг хичээсэн. Хэвлэл мэдээллээр гарч буй цуу үг, явуулга намайг жигшээсэн. Огт өөр хүний эхнэр байх аймшигтай байсан. Тэд миний болон Путины орлон тоглогчийг бэлдсэн, хэрвээ төлөвлөснөөс өөр зүйл хийвэл цааш харуулахад хэзээд бэлхэн байсан. Тэд миний орлон тоглогчийг бэлэн болгож амжсан бол намайг ч хөнөөх байсан. Бидэнд аврагдах боломж тохиосон. Бидэнд энэ аймшигтай нөхцөл байдлаас ангижрахад тусалсан хүмүүсийн нэрийг дурдаж чадахгүй нь. Гэр бүл салалт миний “эрх чөлөө” байсан. Эдүгээ би хилийн чанадад сайхан амьдарч байна. Гэвч Оросод юу тохиолдохыг харах хамгийн аймшигтай байна” гэжээ.

putin

-СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ПУТИНЫГ ҮХСЭН ХЭМЭЭН ЦУУРХАЛ ТАРААЖ БАЙНА УУ-

Путины экс гэргийн өгсөн уг ярилцлагад бүх зүйл нүдэнд харагдахаар үнэмшилтэй боловч нөгөөтэйгүүр энэ нь Борис Немцовын үхэлтэй холбоотой байх магадлалтай аж. Учир нь ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний удирдагч Немцовын үхэлд Путиныг холбон цуурч эхэлсэн билээ. Үүнийг олон улс ч үгүйсгээгүй. Ажиглагчид хүртэл төөрөлдөж орхисон тул үнэндээ В.Путиныг сэжиглэх аргагүй байдалд орчихсон гэхэд болно. Немцов амиа алдсаны дараахан “Путин 10 хоног хэвлэлийнхний өмнө гарч ирсэнгүй”, “В.Путин амиа алдсан бололтой” гэх мэдээлэл асар хурдтай, хүчтэйгээр тархаж эхэлсэн. Энэхүү мэдээллийн няцаалтыг В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хийсэн ч газар аваагүй.

ОХУ-ын ерөнхийлөгчийг Киргизийн ерөнхийлөгчтэй хийх уулзалтаар ил гарахыг нь дэлхий нийт ажиглаж байлаа. В.Путин ч хэвлэлийнхний өмнө ил гараад зогсохгүй “Цуурхалгүй амьдрал уйтгартай шүү дээ” хэмээн хэлээд амжсан. Гэтэл үүний дараахан хэвлэлүүдээр Киргизийн ерөнхийлөгчтэй уулзах үеийн хувцаслалт, орчин нөхцөл нь жилийн өмнөхтэйгөө яг таарч байгааг нарийвчлан тайлбарласан гэрэл зураг тарж эхэлсэн юм. Иймээс түүнийг үхсэн хэмээн цуцашгүй мэдээлж байгаа баримтууд нь сөрөг хүчний явуулга байх талтай. Мөн Оросын зарим хэвлэлүүдээр “Энэ бол цэвэр АНУ-ын нөлөө. Тэд л ийм бохир, бүдүүлэг аргыг ашиглаж чадна” хэмээн бичжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.