Хүнд даацын машинууд хотын төвөөр зорчих бол түр зөвшөөрөл авна

Д.Тулга / Нийгэм

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн шийдвэр гарсан.

Тодруулбал баруун талдаа таван шар, зүүн талдаа зүүн дөрвөн зам, хойд талдаа Баянбүрдийн тойрог, урд талдаа зайсан, ТЭЦ 3-ын уулзвараас дотогшоо орохыг хориглосон байна.Харин хязгаарлалт тогтоосон дээрх гудамж, замуудаас бусад замаар ачаа тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл нь нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС зөвшөөрөл” авч замын хөдөлгөөнд оролцох боломжтой аж.

Хэрвээ хязгаарлалт тогтоосон дээрх гудамж, замуудаар зайлшгүй явах шаардлагатай бол түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн Тээврийн Газраас түр зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болох юм байна. Харин зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох аж.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.