Дэлхийн топ 100 их, дээд сургуульд оруулах зорилт тавьжээ

Д.Тулга / Боловсрол

oyutan

Дэлхийн топ 100 их, дээд сургуульд элсэн орсон оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцах тухай шийдвэр гарсан ч иргэд, эцэг, эхчүүд, хүүхдүүд үүнд бэлтгэдэг, ордог арга замыг төдийлөн мэддэггүй байна. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар аймгаасаа аль болох олон хүүхдийг дэлхийн тор 100-д оруулах зорилт тавьж удаан хугацааны судалгаа явуулсны үр дүнд тодорхой шийдэл олжээ. Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудад хэрэгжүүлсэн АНУ-ын DynEd англи хэлний төслийг Эрдэнэтэд хэрэгжүүлж, энэхүү төслийн сургалтын 2 оноо авсан сурагчдыг Канадын “COQUITLAM” коллежид 1-2 жил бэлтгэлд суралцуулах, уг бэлтгэлийн шаардлагын түвшинг хангасан хүүхдүүдийг дээрхи коллеж дэлхийн тор 100-д санал болгож зуучлах, элссэн тохиолдолд төрөөс сургалтын төлбөрийг нь даах гэсэн циклээр бэлтгэх юм байна. Энэ тухай гэрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх, DynEd төсвийн удирдагч Michael Morrow, Канадын COQUITLAM коллежийн захирал Will Eckford нар гарын үсэг зурсан байна. Ийнхүү уг төсөлд Эрдэнэт хотын 31 багш, 450 сурагч хамрагдаж хичээлээ эхэлжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.