Сагсан бөмбөгийн шинэ ордон ирэх сард нээлтээ хийнэ

Д.Тулга / Нийгэм

Хандгайтад баригдаж буй сагсан бөмбөгийн шинэ ордны барилгын ажил дуусах шатандаа оржээ. NBА-гийн стандартын дагуу баригдсан тус ордны нээлтийн ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын эхээр болох юм байна. 2000 хүний багтаамж бүхий сагсан бөмбөгийн ордон нь 80 хүний ортой буудал , фитнесс заал, саун, душ, бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц бэлтгэлийн баазтай болсон ажээ.

Ингэснээр сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, сагсан бөмбөгийн баг тамирчид бүгд энэхүү бэлтгэлийн баазад бэлтгэл сургуулилтаа санаа зовох зүйлгүй хангах боломж нээгдэж байгаа юм байна. Бэлтгэлийн заал, хөгжим, тоног төхөөрөмж иж бүрэн тоноглогдсоноос гадна шал нь НБА-гийн стандартын дагуу хийгдсэн ба зөөлөвч бүхий 4 үеэс бүрдсэн, ил ямар ч шруп болон хадаасгүй аж.

Мөн тамирчид болон үзэгчид өвлийн хүйтэнд машиндаа санаа зоволтгүй дулаан гаражид тавих боломжийг бүрдүүлж доороо 100 машины багтаамж бүхий гараж, ил 250 машины зогсоол барьжээ. Сагсан бөмбөгийн шинэ ордныг Д.Содномзундуйн гэр бүлийн хөрөнгө оруулалтаар босгосон байна. Тиймээс шинэ ордоныг "Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордон" гэж нэрлэжээ.

Д.ТҮВШИН

Эх сурвалж: Зургийг "Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо"-ны нүүр хуудаснаас зөвшөөрөлтэй ашиглав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.