Сонсголын бэрхшээлтэй иргэд өвлийн наадамд оролцоно

Д.Тулга / Нийгэм

tsana

Энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд ОХУ-ын Ханти-Мансийск хотноо Өвлийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн 18 дахь удаагийн наадам болох юм байна. Тус тэмцээнд анх удаа монгол тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, дөрвөн жил тутам болдог, сонсголын бэрхшээлтэй иргэдийн өвлийн спортын наадамд манай улсаас Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр ахлагчтай баг оролцох юм байна. Манай баг тамирчдын хувьд гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор оролцох аж. Түүний хувьд гурван зайд уралдах юм байна. Энэ удаагийн наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.