ШӨХТГ нь НИТХ-ын шийдвэрийг шалгах эрхгүй гэв

Д.Тулга / Нийслэл

ШӨХТГ-аас өчигдөр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайхан “тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих шийдвэрийг НИТХ гаргасан нь хууль бус үйлдэл болсон. Иймээс өнгөрсөн хугацаанд дугуйгаа түгжүүлж, автомашинаа ачуулсан жолооч бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж, торгуулийн төлбөрт өгсөн 20 мянга болон 70 мянган төгрөгөө буцаан авах эрхтэй” хэмээн мэдээлсэн билээ.

Энэ асдуулаар өнөөдөр НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо болон Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийж дээрх мэдээллийг үгүйсгэлээ.

Тэд ШӨХТГ нь НИТХ-аар гаргасан шийдвэрийг шалгах ямар ч эрх байхгүй гэсэн юм. Хурлын шийдвэр нь бусад хуулиа зөрсөн эсэхийг тухайн шийдвэрийг гаргагч, НИТХ-ынхан өөрсдөө авч хэлэлцдэг байна. Мөн захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дараа хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудал яригддаг байна. Бидний гаргасан шийдвэрт ямар ч хууль бус бусад хуулиудтайгаа зөрчилдсөн зүйл байхгүй гэв.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Ц.Энхтайван


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.