Манай хөлбөмбөгчид маргааш Хятадын багтай эхний тоглолтоо хийнэ

Д.Тулга / Спорт

Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан.

Манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт манай цагаар 17:00-д эхлэнэ. Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.

Манай хөлбөмбөгчид гурван сарын 29-ний ням гарагт Лаос, 31-ний мягмар гарагт Сингапур улсын багтай тус тус тоглоно.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.