”Тэбэ” сервис ХХК-ий жолооч хоёр хүүхэд мөргөж, гэмтээжээ

Д.Тулга / Нүүр

СБД-ийн нутаг Сөүлийн гудамж 50 дугаар дэлгүүрийн урд замд "Тэбэ" сервис ХХК-ны Х.Соната маркын авто машины жолооч С нь явган зорчигч хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдийн хувьд “Гэр-сургууль-гэр” гэсэн маршрутаар явж байх хугацаандаа осолд өртөж байдаг. Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн хувьд анхаарал болгоомжгүй, зам хөндлөн гарахдаа гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцох, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, замын хажууд, зорчих хэсэг дээр тоглох зэрэг өөрсдиийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, буруу дадал зуршил нь ихээхэн нөлөөлдөг. Урин дулаан цаг ирж байгаа тул хүүхдүүд гадаа тоглох, хамт олноороо зугаалах, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг тул эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хаана аюулгүй тоглож болох, хэрхэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар анхааруулж зөвлөж байх нь зүйтэй юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.