Манай хөлбөмбөгчид өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

Д.Тулга / Спорт

Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт орон нутгийн цагаар 16.00 цагт эхэлэнэ. Харин тТоглолт Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхлэх юм. Ирэх онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байгаа бөгөөд “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан.

Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.