АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Гүйцэтгэх ажил: АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх

Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар

- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)

- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

- Нийлүүлэх хугацаа, баталгаат хугацаа

- Засвар, үйлчилгээний нөхцөл

- Төлбөрийн нөхцөл

- Тендерийн материалын үнэ төлсөн баримт

- Бусад холбогдох мэдээлэл

Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12 хаягт байрлах Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”-нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас: 331133, дотуур утас: 1490, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.