Чилид байгалийн гамшиг болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

chili

Чили улсад хойд хэсгээрээ үерийн аюул нүүрлэж байгаа бол өмнөд болон төвийн бүсэд ойн түймэр асч байна. Атакама цөлийн бүсэд тосгон суурингууд үерийн усанд автаад байгаа аж. Зарим оршин суугчид үерийн усанд боогдож, нисэх хүчний аврагчид иргэдэд тусалж аюулгүй газарт хүргэжээ. Үерийн улмаас 7 хүн амь эрсэдсэн талаар албаныхан мэдээлсэн аж. Долоо хоногийн эхээр ширүүн бороо хүчтэй салхин шуурга Атакама цөлийг дайрч, Копиапо мөрөн савнаасаа хальж үерлэсний улмаас хөрсний нуралт үүсч байгаа тул эрх баригчид олон мянган иргэнийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.