Дэвид Бэкхэм өөрийн брендийн нээлтээ Хятадад хийнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

david beckham

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм өөрийн брэндийн нээлтээ Хятадад хийхээр болжээ. Хонгконг улсад төвтэй “Global Brands” групп өнгөрсөн 12 дугаар Бекхэмтэй хамтарсан компани байгуулснаа мэдэгдсэн. Ингэснээр алдарт тамирчны нэр хүндэд тулгуурлан спортын хувцас гутал, чөлөөт загварын хувцас болон арьс арчилгааны бүтээгдэхүүн зохион бүтээхээр болжээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг “American Idol” телевизийн шоуны шүүгч Саймон Ковел хариуцан ажиллаж байна. “Global Brands” группийн гүйцэтгэх захирал тус салбарыг таван жилийн хугацаанд олон тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнес болгон хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Тэрээр брэндийг дэлхийн зах зээлд гаргах бөгөөд Хятад хамгийн том байр суурийг эзэлнэ гэж мэдэгджээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.