Ховдын Засаг дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Д.Тулга / Хууль

huuliАлбан тушаалаа урвуулж тусгай хамгаалалттай газраас ашигг малтмал олборлох зөвшөөрөл олгосон Ховд аймгийн зарим сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрах, Алтай сумын Засаг дарга Р.Бадамцэцэг нар өнгөрсөн оны зургадугаар сард Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан эрэг нэртэй газарт хууль бусаар вольфром олборлох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэднээс төлбөр хураамж авчээ. Тэдний байгаль орчинд учруулсан хохирол нэг тэрбум гаруй төгрөг болсон байна.

Уг хэрэгт Дүүргийн II прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214.2, 236.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ.

Мөн сумдын засаг дарга нар дээрхи байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, холбогдох хууль журмыг мөрдөн ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг сурталчлах, орон нутгийн Байгаль орчин, ойн ангийн эрх бүхий мэргэжилтэн, албан тушаалтан, улсын байцаагч нар “Байгаль хамгаалах журмын эсрэг” гэмт хэргийг таслан зогсоох талаар тодорхой ажил хийх шаардлагатай байгааг харгалзан үзэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.