Монголд хиймэл оюун ухааны шинэ технологи нэвтрүүлэхэд хамгийн дөхөм гэв

Д.Тулга / Орон нутаг

blokchen

Японы “Супер брайн” компанийн төлөөлөгч Юү Арима сэтгүүлчидтэй уулзлаа. Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус компани нь Хонконгод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд блокчейн технологи дээр суурилсан крипто валют болон IT-ийн бизнес эрхэлж буй ажээ.

-ХУДАЛДАН АВАХ БАРААГ ТАНЬ ЯГ АЛГАН ДЭЭР БАЙГАА МЭТ МЭДРҮҮЛНЭ-

Өнөөдөр блокчейн технологи дээр суурилсан криптовалютын төрлүүд дэлхий нийтэд 1700 гаруй валют гаргаад үйлчилж буй юм байна. Эдгээр валютын хувьд хүчтэй хөгжиж, олон улс оронд тархаж байгаа ч яг хүмүүст тулсан хэрэгцээг хангаж асуудлыг шийдэх тал дээр крипто зоосны хэрэглээ муу байгаа аж. Гэхдээ энэ технологи дээр суурилаад IT-ийн бусад төрөл хөгжих суурь нөхцөл бий болж байна.

Тухайлбал, Японд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэмтэд, мөн түүнчлэн программ хөгжүүлэлтийн инженер мэргэжлийн ажилтнууд дүрс, дууны шинэчилсэн анализ хийдэг системүүдийг хүчтэй хөгжүүлж эхэлжээ. Ийм систем бүхий технологийг сүүлийн үед худалдаа үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах болсноор олон улсад дэлхийн худалдааны чиг хандлагыг орвонгоор нь өөрчилсөн хувьсал хийж эхэлсэн байна. Түүний нэг нь хиймэл оюун ухааны чиглэлээр өөрийн гэсэн валют гаргаж байгаа явдал ажээ.

Энэ валют гарснаар төлбөрийн гүйцэтгэлийг хөнгөвчилж хамгийн хямд зардлаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг олгох боломжийг бүрдүүлж буй юм байна.

Та машин худалдан авлаа гэхэд тухайн хүн болон машин дэлхийн аль өнцөгт, хаана байгаагаас үл шалтгаалан таны машиныг яг алган дээр байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр үзүүлж харуулж танилцуулна гэсэн үг аж. Та бүр тэр машиныг гараждаа байрлуулснаар харж үзэж, мэдэрч болох тийм боломж бүхий, хэнээс ч хамаарахгүй, хэн ч таныг удирдаж чадахгүйгээр худалдан авалт хийх тийм боломж бүхий VIТ технологийн шийдлүүд гарч ирж, өнөөдөр хүн төрөлхтөн бидний ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй юм.

Юү Арима хэлэхдээ “Крипто валютын бусад зоосны тухайд түрүүн хэлсэнчлэн хэрэглээний талын шийдлүүдийг сайн гаргаж шийдээгүйгээс хэрэглээ муу байдаг. Манай зоосны хувьд AI маркетаар дамжин автомашин борлууллаа гэхэд тийм нөхцлөөр давхар ханган өгч байгаа юм. Бид зөвхөн блокчейн технологи дээр суурилсан зоос гаргаад зогсоогүй, энэ технологио хүмүүст үр дүнтэй хүргэж, тэдний хэрэглээний асуудлыг энэ их зав чөлөөгүй мэдээллийн эрин үеийн давалгаанд хэрхэн хөнгөн шуурай, хүртээмжтэй, хөнгөвчилсөн байдлаар шийдэж өгөх вэ гэдэгт тулгуурлах үүднээс энэ тал дээр маш их ажилласан” гэв.

Тэрбээр хиймэл оюун ухааны технологийн талаар хэлэхдээ, 20-иод жилийн өмнөөс дэлхийн эрдэмтэн мэргэжилтнүүд судалж, хөгжүүлж ирсэн. Эхэндээ ерөнхий мэдээлэл цуглуулж, тэр дундаас аль нь зөв бэ гэдгийг сонгодог байсан. Сүүлийн үед дараагийн шатны хөгжил болох цуглуулсан мэдээллүүд дээр тулгуурлаад, хүн шиг сэтгэн бодох чадвартай болж, бүр бидний өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг болсны нэг жишээ нь, миний яриад буй автомашины худалдаа юм.

Яг л бидний үздэг Холливудын кинонууд дээр гардаг хүн роботууд шиг тийм хиймэл оюун ухааны РС-ууд ажиллах болсон. Яаж ажиллаж байна вэ гэхээр тухайлбал, дуу, дүрс зурган дээр бидний өмнөөс буюу тухайн хэрэглэгчийн өмнөөс анализ дүн шинжилгээ хийх чадвартай болсон байх жишээтэй.

Та машин худалдан авахад аппликэйшнийг y, гар утас дээр татан авч үзнэ. Ингэхэд хиймэл оюун ухааны РС нь таны хүсч буй бүх мэдээллийг өгнө. Жишээ нь, энэ технологийн дууны систем гэхэд таны худалдан авах гэж буй машины копутыг сөхөхөд тухайн машины хөдөлгүүрийн чичрээ, дуу чимээг таныг хажууд нь байгаа юм шиг сонсгож, тэр машин моторын хувьд асуудалтай байна уу гэдгийг танд мэдрүүлэх юм.

blokchen

-МОНГОЛЫН ГЭР ОРОНГҮЙ ЖААХАН ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА-

3D технологи ашиглаад, мөн машины дээд, доод хэсгийг танд бодит байдлаар харуулна. Хамгийн гол нь таны хүсч буй мэдээллийг хамгийн зөв бөгөөд бодит байдлаар хүргэж өгч буй явдал юм. Нөгөө давуу тал нь таныг машинаа худалдан авч, төлбөр хийхэд зардал, цаг хугацааг хэмнэж, ажлыг чинь бүх байдлаар хөнгөвчилж өгнө. Энд ямар ч шат дамжлага байхгүй, эрсдэл гарахгүй. Эдгээр байдалд шинэ технологийн давуу чанар оршиж байгаа юм” гэв.

Юү Арима Монголд үйл ажиллагаа явуулах болсон тухайдаа “Би Монголд ирээд долоо хонож байна. Энэ хугацаанд би эндээс гурван зүйлийг мэдэрч, тэр гурван зүйл намайг Монгол руу эргэлт буцалтгүй татаж байна. Би танай улсад Япон автомашины худалдааны суваг байдгийг, тэр нь борлуулалт сайтай байдгийг, мөн монголчуудын автомашины хэрэглээний 80 гаруй хувь буюу монголчуудын 90-ээс дээшхи нь Япон машин унадгийг мэдлээ. Энэ бүхэн танай улсад хиймэл оюун ухааны шинэ технологи нэвтрүүлж, түүнийгээ автомашины худалдаан дээр хэрэглэж дэлгэрүүлэхэд түлхэж өглөө” хэмээн хэлэв.

Монгол орон асар уудам нутаг дэвсгэртэй хэрнээ гуравхан сая хүн амтай, тэн хагас нь зөвхөн Улаанбаатарт суурьшиж байгаа нь хүн төрөлхтөний маргаашийн технологийн хэрэглээ болсон хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд хамгийн дөхөм, нэг дор олон хүнд хүрэх хүртээмжтэй юм байна. Энэ талаар монголчууд дор нь ойлголт авна гэдэг би итгэж, тэр итгэл маань намайг Монголд татаж байна” гэв.

Мөн тэрээр “Монголд ирээд монголчууд Японоос маш их юм авч бидэнд мөнгө зарцуулсан нь бас нэг ёсны том хөрөнгө оруулалт юм. Тиймээс япончууд бид юу хийх ёстой вэ гэж би дотроо бодож үзсэн. Аль ч улс орны адил танай улсад ядуу зүдүү, бага орлоготой хүмүүс байна. Нөгөө талаар ийм байдалд байгаа зарим монголчууд яг юу хийх талаараа мэдэхгүй, тийм байдлаасаа яаж гарах вэ гэдгээ бодож байх шиг санагдсан.

Үүнд би өөрийн чадах зүйлээр, дэлхийн том зах зээлд монголчууд оролцох боломжоор хангаж өгч, хувь нэмэр болж, туслаж болох юм байна гэсэн бодол төрсөн. Мөн гэр оронгүй жаахан хүүхдүүд байна, тэдний асрамжийн газрууд байгааг мэдсэн. Тэдэнд туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Зах зээл нь бага мэт боловч танай орон асар уудам нутаг дэвсгэртэй, ард түмэн нь нэлээн боловсролтой, ДНБ-ээр Ази төдийгүй дэлхийд дээгүүрт орох өсөлтөө хадгалаад явах танай улсад хөгжлийн ирээдүй бий би харж байна. Монголд мэдээллийн технологийн дараагийн үе шатууд хөгжих боломж бүрэн байна” гэв.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.