Насанд хүрээгүй 182 иргэн хорихоос өөр ял эдэлж байна

Д.Тулга / Хууль

"Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах" сэдэвт зөвлөгөөн болжээ. Уг зөвлөгөөнийг Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс болон ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газраас зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд хяналт тогтооход хууль, журмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүдэх, практикт гарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, ажлын уялдаа, холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, алба хаагчдад зааварчилгаа, зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорууд, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт 450 гаруй ажилтан, алба хаагч нар оролцжээ. Цагдаагийн байгууллага нь 2015 оны гуравдугаар сарын 02 ны байдлаар ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас хорих ял эдлээд суллагдсан 378, тэнсэн суллагдсан 1392, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 4011, нийт 5781 хүнд захиргааны хяналт тогтоон ажилласны дотор насанд хүрээгүй 182 хүн байгаа аж.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.