Нийтийн тээвэр, өргөх байгууламжийн аюулгүй байдалд анхаарч байна

Д.Тулга / Хууль

МХЕГ-аас зохион байгуулж буй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах “Хүний төлөө – Зөв тус” аян шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж, аюулгүй байдал, өргөх байгууламж болон нийтийн тээврийн үйлчилгээнд хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээр үргэлжилж байна.

МХЕГ-аас УБ-Дархан чиглэлд Хустайн даваанаас Дархан хүртэлх 22,7 км авто замын шинэчлэл,энэ чиглэлийн хот хоорондийн ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгасан бол Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Есөнбулаг сумын ЗДТГ, Тээвэр автозамын газар, Мөнх-Алтайн дээж ХХК-тай хамтран хувийн автомашинаараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийг бүртгэж, шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл өгснөөр иргэд баталгаатай нийтийн тээврийн үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,“Wizard экспресс консталинг” ХХК-тай хамтран авто краны машинч, оосорлогч, дохиочин, барилгын өргүүрийн үйлчлэгч ажилтан нарт мэргэжил олгох сургалтыг орон нутагтаа зохион байгуулан, 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглаж буй лифт, “Хасу” худалдааны төвд ашиглагдаж байгаа эскалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ.

Төв, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шингэрүүлсэн шатдаг хий, шатахуун түгээх станцийн үйл ажиллагаанд шалгалт явуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж өгсөн аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий автотээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” сэдэвт салбарын үзүүлэх сургалтыг Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв, “Юнигаз” ХХК-тай хамтран зохион байгуулж, нийтийн таксийн тээврийн үйлчилгээний “Дан соёмбо” ХХК-ний удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нар болон Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогч инженер, техникийн ажилтнуудыг хамруулсан байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтыйн газраас улсын төсвийн хөрөнгөөр болон шинээр барьж байгаа Их хуралдайн үйлчилгээ, оффисын барилга, “Стандарт групп”, “Номин констракшн” ХХК-н орон сууцны 20 блок барилга, “И Си Си” ХХК орон сууцны барилга, “Тесо” ХХК-н орон сууцны барилга, “Глобал хурд” ХХК-н оффис үйлчилгээний барилга, иргэн Батзоригийн оффис үйлчилгээний барилга, иргэн Г.Жавхлантөгсийн үйлчилгээтэй орон сууцны барилга, “Сувдан алх” ХХК-н үйлчилгээний 10 давхар барилга, “Морнинг стар лэнд” ХХК-н орон сууцны барилга, Улаан загалмайн хорооны орон сууцны барилгад хяналт шалгалт хийсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.