“Эврика” эрдэм шинжилгээний их хурал эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Монголын залуучуудын холбооноос санаачилсан "Эврика" багш оюутны онол практикийн бага хурал энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг эрдэм шинжилгээний хурал нь тухайн жилдээ сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3 байрт шалгарсан оюутан, тэргүүн байр эзэлсэн багш нарын бүтээлийг сурталчилан таниулж, тэдний бүтээлийг бодит ажил болгох, дэмжлэг үзүүлэх, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд тэдний хувь нэмрийг оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү онол практикийн хурал нь энэ жилээс эрдэм шинжилгээний их хурал болон зохион байгуулагдаж байгаараа онцлог аж. Гурван үе шаттай үргэлжилдэг энэхүү арга хэмжээнд энэ жил нийт 339 материал ирсэн бөгөөд өнөөдөр эхэлсэн нэгдүгээр шат эдийн засаг, бизнесийн салбар хуралдаанаар эхэллээ. Энэ шатанд 10 сургуулийн 30 орчим оюутны судалгаан ажилаас гадна 4 сургуулийн шилдэг 10 багш илтгэл тавих юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.