Туркийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Д.Тулга / Боловсрол

Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Турк улсын ихэнх их дээд сургууль турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын зарим хөтөлбөр англи, франц, герман хэл дээр суралцах боломжтой байдаг ажээ.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах “хэлний сертификат”, шалгалтын хариутай байх ёстой юм байна. Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд нь ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг байна. Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.