Харанхуйд харах боломжтой аргыг олжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadКалифорнид байрлах “SFM”-ийн залуучууд хүний нүдрүү тусгай тариа тарьж шөнө болон бага гэрэлтэйд харах чадвар сайжруулах арга олсон байна. Энэ аргыг хэрэглэснээр шөнө 50 метр доторхийг чөлөөтэй харах боломжтой гэжээ. Далайн гүний зарим загасуудад байдаг Хлорин е6 буюу Ce6 гэсэн найрлагыг ашигладаг юм байна. Энэ байгууллага нь өмнө нь гэрэлд мэдрэг химийн бодисыг амьтад руу тарьж туршсан нь амжилттай болсон аж. “SFM”-ийн биохими шинжээч Габриел Личина сайн дураар лабораторийн туршилт болохоор шийджээ. Тэрээр “Би гэрлээс хамгаалах линз зүүчихсэн байгаа нь. 2 цагийн дараа мэдэгдэхүйц үр дүн гарсан бөгөөд гэрэл улам бүр тодорсоор сүүлдээ би нарны шил зүүхэд хүрсэн юм. Миний нүд өвдсөн. Нийт 50 микролитр тусгай уусмал ашигласан. Үүнд нь Ce6, инсулин, давсны уусмал болон DMSO орсон” гэжээ. Туршилт эхэлснээс хоёр цагийн дараа Личина харанхуйд 10 метрийн зайд гарын хэмжээтэй дүрс харж чадаж байсан байна. Цаг өнгөрөх тусам харах чадвар нь сайжирсаар, үсэг тоо болон хөдөлж буй биетүүд, юмсын наадах цаадахыг харж чаддаг болжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.