“Форд”-ын машинууд замын тэмдэг таньж, хурдаа багасгадаг болно

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

“Форд” компани замын тэмдэг таньж тохирсон хурдтай болгодог технологитой машин үйлдвэрлэх гэж байна. Машин үйлдвэрлэгчийн зүгээс энэ технологи торгуулийг болон замын ослыг багасгаж чадна гэжээ. Энэ технологийг 8 сард хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм аж. Фордын зүгээс уг технологио “Ухаалаг хурд хязгаарлагч” гэж нэрлэсэн бөгөөд одоо хэрэглэгдэж байгаа хоёр технологи буюу “хурд тохируулагч” болон “замын тэмдэг танигч” гэсэн технологиудыг нийлүүлсэн арга юм байна. Жолооч өөрөө хүсвэл замын тэмдгийн хурдны хязгаараас 8км/ц илүү хурдтай явж болохоор тохируулж болох юм байна.

Зарим жолооч машины хурдаа удирдуулах санааг дургүйцэж магадгүй ч ихэнхи хүмүүст аюулгүй байдал болон хурд зөрчсөнтэй холбоотой торгууль болон түүнээс улбаалж гарах стрессийг багасгана гэж машин үйлдвэрлэгчид үзжээ. “Форд”-оос гадна өөр хэд хэдэн машин үйлдвэрлэгч компани өөрсдийн гэсэн танигчтай байдаг байна.

gadaad

Тухайлбал, Хятадын “Волво” нь дугуйтай хүмүүсийг таних төхөөрөмжтэй бөгөөд дугуйтай хүн гэнэт урдуур орвол шууд тормозлодог системтэй. Германы “Мерседес бенз” автомат тормозлогчтой, урд талын машинтай хэт ойр явбал өөрөө хурдаа багасгаж зайгаа авдаг байна. Мөн Английн компьютерийн чип үйлдвэрлэгч “Плессей” машины суудлыг зүрхний цохилт мэдрэгчтэй болгох тал дээр ажиллаж байгаа, хэрвээ жолооч зүрхний шигдээс болвол машин автомат горимд шилжих аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.