АНУ-д хар арьст иргэд “Шударга ёс, эрх чөлөө хаана байна” лоозонтой жагсаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрөгч бямба гаригт Өмнөд Каролинд зэвсэггүй, хар арьст иргэнийг цагаан арьст цагдаагийн ажилтан буудаж хөнөөсөн хэрэг олон нийтийн дургүйцэл, зэвүүцлийг хүргээд байна. Бичлэг дээр офицер Майкл Слагэр хар арьст залуугийн нуруун тус газар найман удаа буудаж байгаа нь гарсан бөгөөд 50 настай хохирогч зэвсэггүй байгааг харж болно.Холбооны мөрдөх товчоо энэхүү хэргийг шалгаж байгаа аж. Хэрэг болсон Чарльстон дүүргийн цагдаагийн дарга Эдди Диггерс “Би бичлэгийг харсан, би юу харчихав аа л гэж бодсон” хэмээн өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хэлжээ. Каролин хотод иргэд жагсаж “Шударга ёс, эрх чөлөө алга” хэмээн орилж байв. Мөн тус хотын дарга Кейтийг огцруулахыг шаардаж байгаагаа илэрхийлж байлаа. Хэрэг болсон өдөр хотын гудамжинд олон камер ажиллаж байсныг ч иргэд хэлсэн байна. Жагсагчид дургүйцлээ илэрхийлж “Хар арьст хүмүүс амьд явах нөхцөл байна уу”, “Энэ тэгээд ардчилал уу” гэх үгстэй подволк өмссөн байв. Өмнө нь ийм явдал хэд хэд гарч байсныг жагсагчид дахин ярьж байлаа.

gadaad

Зураг: Цагдаагийн офицер Майкл Слагэр

Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хохирогчийг зориуд амин тус газар нь онох гэж 8 удаа буудсаныг гэрчилжээ. Офицер Слагэр хэлэхдээ “Тэр миний бороохойг булаах гэж оролдсон. Би айсан учраас түүнийг буудсан” хэмээн мэдүүлсэн боловч бичлэг дээр өөрөөр харагдаж байсан юм. Энэхүү хэрэг явдлын дараа Америк даяараа хар арьст иргэд зэвүүцэл, дургүйцэл дүүрэн үгтэй постуудыг өөрсдийн фэйсбүүк болон твиттер хуудаснаа бичээд зогсохгүй хэрэг болсон газар олон зуун иргэд жагсаад байгаа. "Хэрвээ энэ явдлыг хууль ёсны дагуу шийдвэрлэж, арьс өнгөөр ялгаварладаг байдлыг зогсоохгүй юм бол цаашид хар арьст иргэдэд амьд явах батлагаа алга" хэмээн жагсагчид үзэл бодлоо илэрхийлж байгаа талаар CNN онцолжээ.

Т.БАТСҮРЭН

gadaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.