МУБИС-ийн захирлын автомашиныг албадан хураан авав

Д.Тулга / Боловсрол

mubisӨнгөрсөн баасан гаригт МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын унадаг 9551 УБА улсын дугаартай автомашиныг эрх бүхий байгууллагаас хураан авчээ. Учир нь тэрээр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэгдсэн, L570 маркийн машин худалдан авсан байна.

Сургуулийн захирал том оврын машин унах эрхгүйн дээр зөвшөөрөлгүйгээр худалдан авсан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015.01.23-ны өдөр Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчжээ.

Эрх бүхий байгууллагын хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн байгууллага дуудахад биечлэн ирэхгүй хоёр сар болсон тул Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр түүний 9551 УБА улсын дугаартай тус автомашиныг ийнхүү албадан хураан авчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭauto


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.