Өөрсдийгөө шагнасан Налайх дүүргийн дарга нарт шийтгэл ногдуулав

Д.Тулга / Хууль

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцжээ.

Шалгалтын явцад холбогдох баримт материалуудыг хянан үзэхэд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм.

Дээрх албан тушаалтнуудад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.