Цайгаа чанахдаа хөршөөсөө гал гуйхгүй болно

Д.Тулга / Эдийн засаг

Манай улсын хувьд Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 бие даасан системтэй ба Даланзадгадын ДЦС, бусад дизель станцууд болон зарим сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдээс бүрддэг. Манай улсын хувьд эрчим хүчний багагүй хувийг импортоор авдаг. Энэ нь баруун бүсийн хэрэглээний 60-70 хувийг хангадаг байна. Нөгөөтэйгүүр зарим аймаг сумдын гэрэлтэй байх эсэх хоёр хөршөөс шууд хараат гэхэд болно. Өнгөрөгч сарын дундуур МАК компани Хятадын талд төлбөрөө өгөөгүйгээс үүдэн Өмнөговь аймгийн иргэд цахилгаан эрчим хүчгүй болсон. Бидэнд Хятад улсаас ч илүү эрчим хүч экспортлох боломж бий.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТ ЖИЛ ИРЭХ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА-

Монгол Улс ОХУ-аас эрчим хүч импортлох нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. ОХУ-аас 166 сая кВт цагийн эрчим хүч нийлүүлсэн нь өмнөх оныхоос 89 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Мөн 2014 онд нийт 6.7 тэрбум квт цаг эрчим хүч хэрэглэсний 5.3 тэрбум төгрөгийг дотоодод үйлдвэрлэж 1.4 тэрбумыг БНХАУ болон ОХУ-ын эрчим хүчний системээс худалдаж авсан. Бидний хувьд нийт цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг хоёр хөршөөс авдаг. Түүнчлэн цахилгаан эрчим хүчээр хангуулахаар 35 мянга гаруй байгууллага шинээр бүртгэгдсэн байгаа аж. ОХУ-аас авсан эрчим хүчний төлбөрт 2014 онд 50 сая орчим ам.доллар төлжээ. Импортын цахилгаанд жилдээ 150 сая ам.доллар гадагш урсгадаг. Энэ нь дотооддоо хэд хэдэн том үйлдвэр барих боломжоо алдаж буй хэрэг юм.

-“БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ” МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ 80 ХУВИЙГ ДАНГААРАА ХАНГАНА-

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах зорилгоор Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болжээ. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад тэнцсэн компани Монгол улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулсан аж. Энэхүү станц ашиглалтад орсноор Монголын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 900 сая орчим ам.доллар юм байна. Энэхүү цахилгаан станц нь 2018-2019 онд ашиглалтад орох бөгөөд жилдээ 4 тэрбум кВт цагийн эрчим хүч нийлүүлж, цаашид Монгол улсын эрчим хүчний 80 хувийг дангаараа хангах аж. Энэ нь бид цайгаа чанахдаа хөршөөсөө гал гуйхааргүй л болно гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.