Төсөл нэрийн дор иргэдээс онц их хэмжээний мөнгө залилсан этгээд баригдав

Д.Тулга / Хууль

Төсөл нэрээр иргэдийг төөрөлдүүлэн залилж байсан хэрэг Багануур дүүрэгт гарчээ. Тодруулбал, иргэн О-нь Багануур дүүрэгт "Гүн галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оын 05-р сарын 01 ний өдрөөс эхлэн "Анхны алхам", 07-р сарын 1-нээс "Хамтдаа хөгжье" гэсэн төсөл хэрэгжүүлжээ.

Түүний дээрх төслүүд "амжилттай" болж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо 38-р байранд "Өү Си Эй Ти" ХХК-ийг үүсгэн байгуулж, 2014 оны 06-р сараас эхлэн иргэдийг орлоготой хуримтлалтай болгох нэрийдлээр "Мөнгөн бороо" төсөл, иргэдийг орон сууцтай болгох зорилгоор "Мөнгөн харш" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, сүлжээний маркетинг явуулж, давхардсан тоогоор 2284 иргэнээс, 350.0-1.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан байна. Тиймээс Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэн О-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Дээрх аргаар сүлжээний бизнес явуулах нь хуулиараа хориотой байдаг тул иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, гишүүнчлэлээр элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн 2015 оны 04-р сарын 20-ний өдрийг хүртэл "Гүн Галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-аас хэрэгжүүлсэн дээрх төслүүдэд элсэж хохирсон иргэдийг бүртгэж хохирогчоор тооцож байцаах ажиллагаа явагдаж байгаа тул та бүхэн тус хэлтэст хандаарай. Иргэн та залилуулсан бол Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Ууганбаяртай 88028884 утсаар холбогдох боломжтой юм байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.