Владимир Путины нэр хүнд 1.5 дахин өсчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

putinОХУ-ын “Олон нийтийн санаа бодол” (ФОМ) сангаас Путин төрийн тэргүүний алба хашиж эхэлсний 15 жилийн ойд зориулсан “ИТАР-ТАСС” агентлагийн дугуй ширээний ярилцлагын үеэр Путины нэр хүнд өссөн талаар мэдээлжээ. Тодруулбал, 2000 онд төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд Путины нэр хүнд 1.5 дахин өссөн байна. 2000 онд тэтгэвэр нэмэгдүүлсэн, мөн Крым ОХУ-д эргэн нэгдсэн нь Путины нэр хүнд өсөхөд гол нөлөө үзүүлжээ.

ФОМ-ын тэргүүн Александр Ослон “Сүүлийн 15 жилийн хугацаанд долоо хоног бүр явуулсан санал асуулгын дүнд үндэслэн дээрх тоо баримтыг гаргасан” хэмээн тайлбарласан байна. 2015 оны гуравдугаар сард ФОМ-оос явуулсан санал асуулгад оролцогчдоос “Ойрын ням гарагт ерөнхийлөгчийн сонгууль явуулбал хэний төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад оросуудын 75 хувь Путины төлөө саналаа өгөхөд бэлэн гэж хариулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.