Агаарын тээврийн компаниуд нисгэгчгүй онгоц нэвтрүүлнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Альпийн нуруунд осолдсон “Germanwings”-ийн ослоос болоод нисгэгчгүй онгоц бүтээсэн нь дээр үү үгүй юу гэдэг асуулт гарсан бөгөөд энэ тал дээр зарим мэргэжилтэнүүд тийм гэж хариулж байна.

Агаарын хүчинд алба хааж байсан Дьюкийн Их Сургуулийн “Хүн болон Автономит Лаборатори”-ийн инженер, профессор Мэри Каммингийн хэлж буйгаар “Онгоцууд одоо өөрсдөө ямар ч асуудалгүй нисч чадна. Ийм технологи аль хэдийнэ бий болсон. Үнэндээ нисгэгч нар нислэг болгонд үсрээд л 3 минут л зарцуулдаг, яг үнэндээ тэр ажлыг заавал нисэгч хийх шаардлагагүй. Онгоцны ослын 80 орчим хувь хүний алдаанаас болсон байдаг” гэжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин “жолоочгүй онгоцыг нисгэж туршиж байгаа бөгөөд хэмжээгээрээ “Боинг 737”-тай адилхан юм байна. Цэргийнхний баримтаас үзэхэд жолоочгүй онгоц нь нисгэгчтэй онгоцоос хамаагүй бага осолддог гэсэн судалгаа хүртэл байдаг аж. “Гэхдээ одоогийн байдлаар нисэгчгүй онгоцууд хүн тээвэрлэхэд биш ачаа бараа зөөхөд мөн бүс нутгийн зураг авахад зориулагдаж буй юм байна. Мөн одоогоор иргэд ч нисэгчгүй онгоцонд бэлэн биш байгаа.

Иргэд өөрсдийн хувь заяагаа хэн нэгэн нисэгчийн гарт даатгаж өгдөг. Тэгвэл хоёр хүний нисэх бүрэлдэхүүнтэй багийг ганц нисэгчтэй болгож өөрчилвөл зорчигчдод ч сэтгэлд эерэг агаарын тээврийн компаниуд ч хэдэн их наяд доллараар мөнгө хэмнэх боломжтой. Ганц нисэгчтэй болвол онц байдлын улмаас бүх зүйлийг автоматжуулах хэрэгтэй болно. Нисэгч ухаан алдсан үед өөрөө газардах чадвартай байх хэрэгтэй. Нисэгчгүй онгоцны ганц аюул хакердуулах юм. Гэхдээ хакердуулах боломж, магадлал нь асар бага байна. Нисэгчгүй онгоц хэрвээ осолдвол хакердуулсан үгүйг мэдэх боломжгүй, гэхдээ хакердуулахгүй байх хамгаалалт асар өндөр байх болно. Сүүлийн жилүүдэд хүмүүс жолоочгүй машин хэрэглэж массаараа хүлээн зөвшөөрснөөр энэ хандлага мөн онгоц руу шилжиж болох юм. Хүмүүс автоматчлагдсан зүйлст илүү их татагдах болсон” гэж хатагтай Камминг хэлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.