Б.Батбаяр: Монгол Улс сансарт гарчихаад буцаад бууж байна

Д.Тулга / Эдийн засаг

baabar

Эдийн засгийн чуулганд нийтлэлч Б.Батбаяр манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр “өнгөрөгч 2011, 2012 онуудад түүхий эдийн үнэ өсч валютын урсгал нэмэгдсэн зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлттэй гарахад нөлөөлж үүнийг нь төр засгаас эдийн засаг сайн байна хэмээн андуурч байсан” гэв. Харин одоо буцаад хэвийн байдалдаа хүрч байгааг нь хямрал гэж хараад байна. Товчхондоо бол Монгол Улс сансарт гарчихаад буцаж бууж байна гэлээ. Тэрбээр мөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ард түмнийг ухамсарлуулахаас ажлаа эхлэх нь буруу. Учир нь энэ бол урт хугацаа шаарддаг ажил, харин үүний оронд татвар төлж улсын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байдаг хувийн хэвшлүүдийг сэргээхээс ажлаа эхлэх хэрэгтэй гэв.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.