Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

Төрийн ордны А танхимд өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны үйл ажиллагааны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2014 оны үйл ажиллагааны тайланг танилцуулна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, Эмнэлгийн барилга, эзэмшил газрын талаар цаашид авах арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын сайдын болон Нийслэлийн Засаг даргын мэдээлэл, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.