Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоно

Д.Тулга / Эдийн засаг

Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бий болох юм байна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтах болсон байна.

Иймд орон сууцны найман хувийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн урьдчилгаа төлбөр болох үнийн дүнгийн 30 хувьд Засгийн газрын зүгээс баталгаа гарган 10 хувь болгон өөрчилж, найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбай 80 м2 гэж босго тавьж байсанг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байгаа аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.