Гадаад иргэнээс үндэслэлгүй мөнгө нэхсэн эмчид сахилгын шийтгэл оноов

Д.Тулга / Хууль

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад холбогдох асуудлыг шалгаж, шийдвэрлэжээ.

Д.Цэвэлмаа нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Франц Улсын иргэнээс шинжилгээний төлбөрт 20 000 төгрөг бэлнээр нэмж өгөхийг хууль бусаар санал болгосон байна. Үйлчлүүлэгч нь тус төвийн даргын баталсан тушаалын хавсралтад заасны дагуу шинжилгээний төлбөр болох 15 000 төгрөгийг тушаасан боловч эмч Д.Цэвэлмаа “Нэмж бэлнээр 20 000 төгрөг төлсөн тохиолдолд танаас шинжилгээг одоо авч болно. Үгүй гэвэл дараа долоо хоногт шинжилгээ хийлгээрэй” гэж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр нэхжээ.

Кабинетийн эмч Д.Цэвэлмаагийн уг үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйл болон Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн нь шалгалтын материал болон өөрийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдов. Тиймээс холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг тус төвийн захирал Ч.Цэрэндагвад Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.