Г.Сарангэрэл маргааш суллагдана

Д.Тулга / Хууль

SarangerelШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл маргааш суллагдахаар болжээ. Энэ мэдээллийг түүний өмгөөлөгч Г.Батбаяр баталж буй бөгөөд “Миний үйлчлүүлэгч маргааш өглөө 10-11 цагийн хооронд ШШГЕГ-ын харъяа 407-р ангиас суллагдана" гэх хариулт өглөө. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан түүнд хар тамхины хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс 1 жилийн хорих ял болгон бууруулсан. Ингэснээр түүний цагдан хоригдож байсан хугацаа ороод хоригдох ялын хугацаа дуусч байгаа нь энэ юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.