АН нарийн бичгийн дарга нараа шинээр томилжээ

Д.Тулга / Улстөр

anАН-ын дарга З.Энхболд даваа гарагийн орой намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, намынхаа нарийн бичгийн дарга нарыг шинээр томилжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллаж байсан АН-ын нарийн бичгийн дарга нар ажлаа өгсөн байна. Тус нам хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга М.Анхбаяр, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батсуурь нар чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Ардчилсан намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг томилжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.