Цахилгаан, гар багаж үйлдвэрлэдэг "Макита" 100 жилийн ойгоо Монголд тэмдэглэв

Д.Тулга / Орон нутаг

makita“Хонда” мега стор худалдааны төвд болсон өдөрлөгийн зочид ихэвчлэн эрчүүд байсанд гайхах зүйлгүй. Цахилгаан, гар багаж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Японы “Макита” корпорацийнхан энд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.“Макита” брэнд энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэм­дэглэж буй. Монголчууд ч “Макита”-тай хуучны танилууд юм билээ. Өдөрлөгийн үеэр “Макита”-гийн үнэнч хэрэглэгч 31 жил тасралтгүй ажил­ласан дриллээ авчирч сонирхуулав. Төмөр урлаач Н.Ганцолмон “Энэ дрилл 31 жил ажиллаж байгаа эд. Над дээр ирээд 15 жил ажиллаж байна. Шёткийг нь одоо хүртэл солиогүй. Хятад дриллийг бол хоёроос гурван жил болоод шёткийг нь сольдог” хэмээн тайлбарлав.

Өдөрлөгийн үеэр барилга барихаас авахуулаад гэрийн ханандэд зүйлс тогтооход ашигладаг элдэв багажийг танилцуулсан. Ба­рилгын зузаан бетоныг жи­жиг дриллээр өрөмдчихөж байх юм. Цахилгаан туузан хөрөөгөөр бүдүүн дүнз модыгхялбархан хөрөөдчихөв. Хог тоосыг хуримтуулах системтэй бутлагч л гэнэ. Үнэхээр тэр эдээр өрөмдөхөд тоос шороо бужигнаагүй. Цэцэрлэгт ажиллахад хэрэглэх, өвс хадах, тэгшлэх зориулалттай өчнөөн багажуудыг танилцуулсан. “Байгальд ээлтэй, дөрвөн үйлдэлт мотортой таслагч” л гэнэ.

Макитагийн багажууд дуу чимээ, доргилт багатай юм байна. Баттерейтай мод тайрагчийг ажиллах үед цаана нь байсан эрээн тахь үргэхгүй байгааг видео танилцуулгаар үзүүлэв. Баттерейгаар ажилладаг багажууд нь цахилгааны урт утас шаардахгүй, амар санагдсан. Хадаас тэгшхэн хадах нь бас л эв зүй шаарддаг ажил. Харин эдний багажаар хадаас хадахад хуруугаа гэмтээх боломжгүй юм билээ. Хадаас нь ч ил харагдахгүй. Хадаас хадагчийн хошууг тулгаж байгаад хадааснуудыг ирийлгэж болж байна. Дугуй тайлдаг баттерейт торцов, шёткагүй мотор, шрүп мастер гээд технологийн дэв­шил ашигласан олон шинэ бүтээгдэхүүнтэй энд танилцав. Баттерей нь хурдан цэнэглэгддэг, удаан ажилладаг гэнэ. Нэг баттерейг цэнэглэхэд 20 минут хангалт­тай гэсэн. “Тамхиа татаж байхдаа цэнэглэчих юм байна” гэж хажууд нэг хүн хэллээ. “Макита”-гийн гурван үйлдэлтэй дриллийн хошуу гэхэд л боолт тайлагчаас авахуулаад мод, төмрийнх гээд ялгаатай үйлдэлтэй 74 төрлийнх байсныг яана.

makitaГэрийн хананд эд зүйлс тогтооход хэрэглэх эмэгтэй хүн ч барьчихаар авсаархан хөөрхөн дриллүүд нүдэнд тусна.“Нөхөртөө хайртай хүн авч өгөх л эд дээ” гэж Японы тоног төхөөрөмж, багаж техникийн төрөлжсөн худалдаа эрхэлдэг “Юнитра” компанийн ерөнхий захирал Ж.Довдонбалжир хэлсэн. Үнэхээр ч эр хүн байтугай эмэгтэй хүний шунал хөдлөм сайхан багажууд төрөл төрлөөрөө байв.“Макита”-гийн иж бүрдэлтэй эр хүн бол ха­даас хадах, хөшиг тогтоох, боолт эргэдэхээс авахуулаад өчнөөн ажлыг гарын үзүүрээр хийж, мужаан, сантехник дуу­дахааргүй болох вий. “Төрсөн өдрөөр нь нэг багаж авч өгөөд байхад нөхрөө тоноглочих л юм байна” гэж энд ирсэн нэг эмэгтэй тооцоолов.“Хонда” мега стор төв Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төвийн баруун талд байрладаг юм билээ.

makitaӨдөрлөгт оролцохоор ир­сэн “Dazler” арт студийн сийлбэрчин Ц.Мөнх-Эрдэнэ зохион байгуулагчдын хүсэл­тээр“Макита”-гийн цахилгаан гинжит хөрөөгөөр том дүнз модон дээр “Макита” хэмээн урлаж үзүүллээ. Тэрбээр модон сийлбэрээс гадна мөсөн сийлбэр хийдэг. Энэ төрлийн олон улсын уралдаанд амжилт үзүүлсэн уран бүтээлч. “Олон улсын модон болон мөсөн сийлбэрчид Макитагийн ца­хил­гаан гинжит хөрөөг хэрэглэдэг юм билээ” хэмээн Ц.Мөнх-Эрдэнэ сонирхуулсан. “Үнэ дагаж чанар гэдэг юм” гэж тэр хэлэв. Түүний сонирхсон цахилгаан гинжит хөрөө “Боломжийн үнэтэй байна” гэнэ. Энд ирсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь Н.Болормаа. Түүний ажилладаг “Ди эл жи” компани цэвэр байгалийн чулууг Бразилаас оруулж ирдэг. Тэд шал, шат, гал тогооны тавцан хийдэг аж. Анх байгуулагдсан цагаасаа “Макита” хэрэглэсэн. Урьд нь“Макита”-гийн багажуудаа АНУ-аас авдаг байсан бол одоо Монголоосоо авах боломжтой боллоо гэж тэр ярьсан юм.

Өдөрлөгт “Макита” кор­по­рацийн гүйцэтгэх захирал Нао­ки Фүкүй өөрийн биеэр байлцлаа. Тус компанийн сургагчид өдөрлөгт ирсэн хүмүүст зөвлөгөө өгч, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Наоки Фүкүй захиралтай хэдэн хором ярилцав.

-“Макита-г яагаад Монголд оруулж ирэхээр болсон бэ?

-Макитагаа дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилттой байдаг. Монголын хэрэглэгчдэд “Макита”-г хүргэх юм сан, энд зах зээл байна гэж үзсэн.

-Макитаг урлагийн бүтээл хийхдээ хэрэглэдэг хүмүүс, барилгынхан ч энд их иржээ. Зөвхөн уран бүтээлчид, мэргэжилийнхэн төдийгүй Макитаг хэрэглэдэг эрчүүд ч эхнэрээсээ магтаал сонсох юм байна гэж бодлоо. Харин Япон эрчүүд Макитаг хэр их хэрэглэдэг вэ?

-Ер нь япон эрчүүд ихэвчлэн Макитаг хэрэглэдэг. Тавилга худалдаж авахаар хайрцагтай, задаргаатай ирдэг. Түүнийгээ угсрахгүй бол болохгүй. Япон эрчүүд гэртээ ийм багажтай, түүгээрээ тавилгаа өөрсдөө угсрах хоббитой байдаг. Макитагийн нэг багаж байхад баттерейг нь хэд хэдэн багажид шилжүүлж ашиглаж болдог.

Гэрийн нөхцөлд хэрэглэдэг багажууд чадлаа дагаад үнэ нь хямд байдаг.Иймэрхүү багажуудыг япон эрчүүд гэртээ аваад тавьчихдаг гэв. “Макита” брэнд 160 улсад борлогддог. 40 улсад салбартай ажээ. “Макита”-гийн багажууд авсаархан, хэрэглэхэд хялбар, аюулгүй юм байна. Макитагийн бүтээгдэхүүн бага чадлаар, өндөр хүчин чадалтай ажиллахаар бүтээгдсэн. Ус, тоос, доргилтын хамгаалалттай, хэрэглэгчдэд ээлтэй, байгальд халгүй бүтээгдэхүүнүүд ажээ.

“Юнитра” компанийн ерөнхий захирал Ж.Довдонбалжир “Манай баялаг бүтээгчид төрөл бүрийн салбарт ажилладаг. Хэрэглэгчид нэг дороос бүх хэрэгцээт багажуудаа авах нөхцөл бүрдүүлэхээр зорьсон” гэж хэлсэн юм. “Эр хүнд байхад нэр төрийн баталгаа болсон багажууд даа” гэж тэр бахархав. Өдөрлөгийн үеэр зарим багажуудыг хямдралтай авах боломжтой байлаа.

Б.ЯНЖМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.