Интернэт таныг байгаагаасаа илүү ухаантай юм шиг бодогдуулдаг

Д.Тулга / Орон нутаг

Йелийн их сургуулийн шинэ судалгаагаар, ямар нэгэн зүйл судалж шинжлэхдээ интернэт хайлтын систем ашигладаг ихэнхи хүмүүс өөрсдийгөө байгаагаасаа илүү ухаалаг гэж бодон дэлхийн талаарх мэдлэгтээ маш их итгэлтэй байдаг гэсэн байна. 1000 гаруй сурагч оюутны дунд судалгаа явуулсан бөгөөд интернэт илүү их ашиглаж мэдээлэл хайж, судалгаа хийдэг болон цахим бус аргаар судалгаа, шинжилгээ хийдэг хүмүүсийн оюун ухааныг харьцуулсан байна. Судалгааны үр дүн нь интернэт ашиглан хайлт хийж мэдээлэл цуглуулагчид мэддэгээсээ илүү өөрсдийгөө илүү ихийг мэддэг гэж бодоцгоодог гэж гарчээ. Йелийн их сургуулийн сэтгэл судлалын докторант Фишерийн хэлснээр “Интернэт нь хүмүүсийн юуг мэддэг, эс мэддэг гэж боддог зүйлсийн заагийг бүдгэрүүлж холилдуулж байна. Хүмүүс маш том үр дагавартай шийдвэр гаргах гэж байгаа бол өөрсдийн мэдлэгээ болон юуг мэддэг гэж боддогоо ялгаж чаддаг байх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд Гүүглээс Итали дессерт гэж хайж чаддаг байлаа гээд та Тирамису хийж чадна гэсэн үг ердөөсөө биш” гэжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:11


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.