"Илүүдэл жингээ хасч, эрүүл мэндээ хамгаалъя” аян зарлажээ

Д.Тулга / Эрүүл мэнд

dundgobiЭнэ сарын 1-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал Дундговь аймаг “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасч, эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт энэ аян зарласан байна. Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид болон иргэд олон нийт оролцох бөгөөд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газарт бүртгэх ажээ.

Амралт, чөлөөт цагаараа ажлын байр, амьдарч буй орчиндоо биеийн тамирын дасгал хийж, спортоор хичээллэн, хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй биеийн жингийн илүүдлээс ангижрах нь болзолт уралдаанд оролцогчдын зорилго юм байна. Тус аянд идэвхитэй нэгдэж оролцсон гурван байгууллага, эрүүл, зөв аргаар хамгийн их жин хассан 10 иргэнийг тус тус шалгаруулж урамшуулах аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.