Алан хадагчид их сургуульд халдаж, 147 хүний амь үрэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

kenАлан хядах “Аль-Шабаб” бүлэглэл өчигдөр Кенийн Гарисс хотын их сургуульд халдлага үйлджээ. Тус халдлагын улмаас 147 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг уламжлав. Тэд 400 гаруй оюутан барьцаалсанаа мэдэгдсэн байна. Тус бүлэглэл Кени улсын Засгийн газар Сомали арал дээр байрлаж буй алан хядагчдыг цэргийн хүчээр дарах гэж байгаа үйлдлийг эсэргүүцэж ийнхүү халдлага үйлдсэн бололтой.

Алан хядагчид сургуульд нэвтрэх үед тэнд байсан хүмүүсээс 50 орчим нь зугтаж чадсан аж. Кенийн Дотоод хэргийн сайд Ж.Нкаиссери энэхүү халдлагын зохион байгуулагчийн тухай бодитой мэдээлэл өгсөн хүнд 55 мянган ам.доллар өгнө гэж мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.