Кени улсад христийн шашинтай оюутнуудыг хөнөөжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Кени улсын зүүн хойд хэсэгт орших Гариссагийн Их Сургуульд террорист халдлага гарсны улмаас 147 хүн амиа алдсан харамсалтай явал болжээ. Халдлагын үеэр тус их сургуульд суралцдаг 587 оюутан террористуудын гараас мултарч чадсан ч 79 оюутан шархдсан талаар "СNN" мэдээллээ. Алан хядагчид охидын дотуур байранд байрлах христийн шашинтнуудыг хөнөөсөн бөгөөд лалын шашинтнуудын амийг хөнөөгөөгүй талаар гэрчүүд ярьсан байна. Уг халдлагаас амьд үлдсэн Хелен Титусын хэлснээр "Буутай этгээдүүд бидний дотуур байранд шөнөөр орж ирсэн.

Бид орилох гэтэл тэд "Дугарах, амьсгалах л юм бол буудна шүү" хэмээн сүрдүүлсэн" гэжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх бөмбөгтэй хантааз өмсөж, АК-47 буутай байсан бөгөөд аврах багийнхныг ирэхэд гал нээсэн байна. Удтал үргэлжилсэн буудалцааны дараа гэмт этгээдүүд амиа алдсан байна. Албаныхны мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд баригдах болмогцоо амиа золиослосон байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар шархадсан оюутнууд дээр Улаан загалмайн нийгэмлэгийнхэн ирж тусламж үзүүлж байгаа юм. Амиа алдсан оюутнуудын ар гэрийнхэнп Кени улсын засгийн газраас эмгэнэл илэрхийлжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.