Зургаан настай охинд халдсан эмэгтэйг баривчилжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

japanӨнгөрсөн бямба гаригт Японы Ёокохама хотод 37 настай эмэгтэй зургаан настай охинд халдсан хэрэг гарсан талаар Japan Today мэдээлжээ. Тус хотын цагдаагийн газраас мэдээлснээр, зургаан настай охиныг цэцэрлэгт хүрээлэнд тоглож байхад 37 настай эмэгтэй ирж цохиж танхайрсан учраас баривчилсан байна. Фүжи телевиз өнгөрсөн баасан гаригт мэдээлэхдээ, энэ хэрэг орон нутгийн цагаар өдрийн 14:45 цагт гарсан гэжээ.

Охин найзуудтайгаа Кохоку Вард цэцэрлэгт хүрээлэнд тоглож байтал Томами Очиаи гэгч эмэгтэй ойртон ирж гартаа барьсан зүйлээрээ хацар луу нь цохисон байна. Азаар энэ үеэр тэдний хажуугаар өнгөрч явсан хүн цагдаа дуудаж, эмэгтэйг баривчилжээ. Энэ хэргийн улмаас охины нүд гэмтэж, дөрвөн оёдол тавиулсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээлсэн байна. Охин хэлэхдээ Очиаи гэгч эмэгтэйг урьд нь нэг ч удаа харж байгаагүй гэжээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.