Оюун ухааны бага олимпод оролцох сурагчдын бэлтгэл сайн байна

Д.Тулга / Боловсрол

Зургийн тайлбар: Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Х.Нэргүйбаатар БСШУ-ны сайд Л.Гантөмөрт бүтээлээ танилцуулж байна.

Баянхонгор аймгийн хүүхэд багачууд техник сэтгэлгээгээ хөгжүүлж нисэх загварын болон усан загвар сонирхогчдын клуб байгуулсан байна. Энд суралцаж байгаа хүүхдүүд улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, цаашлаад олон улсын чанартай уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэж байна.

БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт байгуулагдсан техник спортын хоёр клубын нэг нь “Мөрөөдлийн жигүүр” нисэх загварын клуб. Тус клубын 30 гаруй гишүүдийн нэг Номгон ахлах сургуулийн сурагч Ц.Пүрэвдаш нисэх онгоцны загварын улсын уралдаанд хэд хэд түрүүлж, энэ төрлөөрөө азийн аварга болсон байна. Харин одоо энэ жил манай улсад зохиогдох оюун ухааны бага олимп буюу нисэх загварын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Баянхонгор аймагт байдаг техник спортын өөр нэг клубын гишүүн бол Эрдэм ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Х.Нэргүйбаатар. Тэрээр хэд хэдэн авто загвар, хоёр ширхэг усан онгоцны загварыг эвдэрсэн машины сэлбэг, элдэв төмрийн хог хаягдыг ашиглан зохион бүтээжээ. Түүнээс яагаад усан загвар бүтээх болсон талаар асуухад

“Би анх хичээл тасалж явж байгаад хөдөлмөрийн анги руу орсон чинь манай багш усан загвар хийгээд байж байсан. Тэрийг хараад л би ер нь ийм хийх ёстой юм байна гэж бодоод л хийж эхэлсэн” гэж хариулсан юм.

Техникийн спортын клубын идэвхитэй гишүүн дээрх хоёр сурагчийг ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун ахлах сургуулиа төгсөөд тус сургуульд элсэн суралцахыг урилаа.

Хүүхэд бүрийн авьяасыг нээж хөгжүүлэх нь авьяас хөтөлбөрийн гол зорилго. Баянхонгорчууд энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.