Р.Амаржаргал: УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлыг өөр дээрээ татаж авчраад хэлэлцэх эрх бий

Д.Тулга / Улстөр

amarjargal

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Хаврын чуулганаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Таны хувьд энэ хаврын чуулганыг хэрхэн харж байна вэ?

-Би ганцхан юм л хүлээж байна. Төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргаж байвал болно гэсэн байр суурьтай байна. Хэрвээ төлөвлөсөн ажлаа хийж чадах юм бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэсэн үг. Мөн эдийн засгаа дэмжиж байгаа хамгийн шилдэг шийдэл болно.

-Казиногийн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлах болов уу?

-Казино бол эдийн засгийн бас нэг том салбар. Энэ дээр тулгуурлаад бусад үйлдвэрлэл үйл ажиллагаа нь уялдаад явдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Казиногийн хуулийг явчих болов уу гэж ойлгож байна.

-УИХ-ын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Таны байр суурь ямар байна вэ?

-УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлыг өөр дээрээ татаж авчраад хэлэлцэх эрх бий. Гэхдээ энэ асуудал дээр УИХ өөрөө хутгалдаж орох нь хэр зөв юм бол гэдэгт эргэлзэж байна. Бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан учраас тэдэнд шийдвэр гаргах бололцоог нь олгох ёстой гэж үзэж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.