“Севол”-ын хохирогчдын ар гэрийнхэн нөхөн төлбөрөөс татгалзжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

sewolӨнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Засгийн газраас “Севол” онгоцны ослын улмаас амь насаа алдсан зорчигчдод олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцон гаргаж, энэ дөрвөн сардаа багтаан олгох шийдвэр гаргажээ. Гэвч амь үрэгдэгсдийн гэр бүлийн гишүүд хэвлэлийн хурал зарлаж, олдоогүй байгаа 9 зорчигчийн цогцсыг олох тодорхой арга хэмжээ авалгүйгээр нөхөн төлбөрийг тооцон олгохоор болж байгаа тул тус мөнгийг авахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Жил гаруйн өмнө БНСУ-ын баруун өмнөд хэсэгт байрладаг Жинду арлын ойролцоо ачаа, тээврийн “Севол” усан онгоц осолдож, түүгээр зорчиж байсан 476 зорчигчийн 295 нь амь насаа алдаж, 9 зорчигч ор сураггүй алга болсон буюу тэдний цогцос одоо хүртэл олдоогүй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.