Дмитрий Медведев Вьетнамд айлчилж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

medvedevОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази дахь айлчлалаа Вьетнам улсаас эхлүүлжээ. Тэрээр өчигдөр тус улсын нийслэл Ханой хотыг зорьсон байна. Оросын Гүйцэтгэх засаглалын тэргүүн Вьетнамд хоёр хоног айлчлах бөгөөд Хошимин хотод зочлох аж. Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайд Нгуен Тан Зун хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Медведев Вьетнам улсын Евро-Азийн эдийн засгийн холбоо буюу Армени, Белорус, Казахстан, ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийх боломжтой анхны улс гэдгийг онцолсон байна. Тэрээр Вьетнамын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрвээ тус гэрээ хийгдвэл Вьетнам ОХУ-ын 40 сая хэрэглэгчид хүрэх боломжтой болно гэжээ.

ОХУ-ын ерөнхий сайд Вьетнамын нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц баригдана гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ талаар Вьетнамын холбогдох албаныхантай уулзаж ярилцсаныг “РИА Новости” уламжилжээ. Д.Медведев хэлэхдээ, бид цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мөн атомын цахилгаан станц барих төслийг үе шаттайгаар ойрын ирээдүйд хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэжээ. ОХУ-ын Ерөнхий сайдыг 30 бизнесмен дагалдаж яваа юм байна. Үүний дараа тэрээр Тайландын Бангкок хотыг зорих аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.