Г.Алтан МАН-ыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл худлаа гэв

Д.Тулга / Улстөр

Лениний музейг МАН-ын өмчөөс чөлөөлж, төрийн өмч болгосон. Гэтэл Лениний музейг барьцаалан МАН нэг сая ам.долларыг иргэн Г.Алтангаас авсан. Үүнтэй холбогдуулан иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын ордонг авахаар МАН-ыг шүүхэд өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Харин энэ мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үгүйсгэж байна. Тэрбээр “Иргэн Г.Алтан МАН-ын Тусгаар тогтнолын ордныг авах гэж шүүхэд хандсан талаар мэдээлэл ташаа. Иргэн Г.Алтан гэж ямар ч хүн МАН-ыг шүүхэд өгөөгүй. Тусгаар тогтнолын асуудлыг авахаар нэхэмжлэл гаргасан нэг ч иргэн байхгүй” гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.