Ж.Батзандан: Сайд, дарга нар томилгоонд оролцдог

Д.Тулга / Улстөр

batzandanУИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар холбогдох яам, талуудыг оролцуулсан Нээлттэй сонсгол хийж байна. Нээлттэй сонсголд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм. Мөн төрийн албан хаагчдыг нэг дор олноор нь халсан асуудлаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОАЖНХ-ийн сайд Д.Оюунхорол нараас тайлбар авсан юм. Байнгын хорооны зарим гишүүдийн зүгээс бусад сайд нар ирээгүйд шүүмжлэлтэй хандлаа.

А.Бакей: Төрийн ч бай хувийн ч бай ямар ч албанд хүний нөөц чухал. Төрийн албан хаагчдыг ингэж олноор нь халах нь хууль зөрчиж байгаа явдал шүү. Монголд төрийн албаны тухай хууль байхгүй. Улс төржөөд байгаа асуудал нь хуулиндаа биш. Төрийн албаны хуулийг завхруулж байгаа улс төрчдөд л асуудал байна. Төрийн олон албан тушаалтныг өнөөдөр хохироож байна. Сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд орсон хичнээн албан хаагч байна вэ. Хууль бусаар томилогдсон төрийн албан хаагчдын асуудал юу болж байна вэ.

БОАЖНХ-ийн сайд Д.Оюунхорол: Төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүй байгаа бол хариуцлага тооцох нь зөв. Гэтэл хууль зүйн дагуу шийдвэр гаргаж байгаа байтал үүнийг талцаж хуваагдаад маргалдаад байх шаардлагагүй. Төрийн албанд 33 хувийн үнэлгээ авсан ажилтныг энэ албанд ажиллуулаад байх шаардлагагүй.

С.Дэмбэрэл: Зарим нэг хүн С.Оюун гишүүнтэй холбоотой юм ярих шиг боллоо. ИЗНН-аас томилогдсон С.Оюун гишүүн ямар нэг хүнийг улс төрийн үзэл бодлоос болж ялгаварлан гадуурхаж халсан тохиолдол байхгүй. Хэрвээ ийм тохиолдол байвал баримттай ярих хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед ч би С.Оюун гишүүнээс асууж байхад хүн халж байгаагүй, халахгүй гэдгээ хэлж байсан.

Ж.Батзандан: Ажлаас халагдсан иргэдийг төлөөлөн ирсэн хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаад талархаж байна. Манайд байдаг нэг том асуудал бол ерөөсөө буруутан нь олдоггүй. Мөн төрийн албанд намчирхах үзэл маш их байдаг. Энэ хэлэлцүүлгийн гол учир нь намаараа талцаж, хуваагддагаа больё гэдэг л зарчим юм. С.Чинзориг сайдын хувьд өмнөх сайдынхаа алдааг засч, залруулсан гэх шиг боллоо. Үүнд халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүс өөр тайлбар хэллээ. Мөн С.Баярцогт хэлэхдээ сайд нар томилгоо хийдэггүй гэв. Гэхдээ яг үнэндээ бодит байдал дээр цэвэрлэгчээ томилохдоо хүртэл сайд нар оролцоод л явж байна. Тиймээс бодит байдлыг олж хараарай. Цаашид хэн хэн нь алдаагаа засч, шаардлагаа биелүүлээрэй.

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг өөрчлөхдөө Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг салбарын сайд томилохоор заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бөөнөөр нь томилсон байдаг. Харамсалтай нь, түр орлон гүйцэтгэгчээр томилж болно гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан гарсан. Хоёр жил хууль бус томилгоотой явж ирсэн. Би хууль зөрчөөгүй, тухайн үеийн Засгийн газар, ТАЗ буруутай.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.